Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх долоо хоногийг тэмдэглэж байна


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2011 онд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс  сэргийлэх арга хэмжээ авах тухай”  зургаан үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан билээ.

        Энэ хүрээнд өнгөрсөн онд ДЭМБ-аас Нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын тандалт судалгааг олон улсын түвшинд хийж хэвлүүлсэн. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн судалгаагаар улс орнуудад нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх цогц бодлого дутмаг, антибиотик эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын хянах тогтолцоо үндэсний болон бүсийн түвшинд хомс, нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх хариу арга хэмжээ авах тогтолцоо эрүүл мэндийн байгууллагуудад сул байгааг онцолжээ.

      2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  2015 оны 11 дүгээр сарын 16-22 –ны өдрүүдийг “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэлээ.

     Уг долоо хоногийг угтан “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМСЯ, ДЭМБ-тай хамтран энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

     Энэхүү долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймаг, орон нутгийн эмч, эм зүйчдэд зориулан теле сургалтыг зохион байгуулж, антибиотик эмийн хэрэглээний өнөөгийн байдал, антибиотикийг эмчилгээнд сонгон хэрэглэхэд анхаарах  асуудал,  антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйчдийн үүргийн талаар АШУҮИС-ийн  багш, холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгах аж.

     Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгч нарт зориулсан “Антибиотикийн зохистой хэрэглээ”-ний талаархи ухуулга, сурталчилгааны материалыг боловсруулан, түгээж байна.

Дашрамд мэдээлэхэд: Антибиотикт нянгийн дасал үүсэх, түүний эсрэг улс орнуудад болон олон улсын байгууллагаас авч буй арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараах интернет холбоосоор орж сонирхож болно.

https://www.dropbox.com/s/bszbphdwdin1i3x/AAW%20video2015%2011112015.mp4?dl=0

                    

 

Холбоотой мэдээ, мэдээлэл