Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам” батлагдсан.
Энэхүү журмаар 2019 онд УНТЭ, УГТЭ, АӨСҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хийгдсэн. Үүнд үндэслэн 2021 оноос 10 эмнэлгийг бие даасан байдалд шилжүүлэх болсонтой холбогдуулан тус журамд өөрчлөлт хийж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэх болсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал” А/147 дугаар тушаалын “2.4.Нөлөөллийн шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ба мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 62.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасны дагуу “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”, “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг сонгох журам”-уудын төсөлд удирдлагууд болон харьяа, дүүргийн эмнэлгүүдээс дахин нэмэлт санал авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.