
.jpg)
Хурлын даргаар АУ-ны доктор, дэд профессор Д.Отгонбаатар, шүүгч нарын бүрэлдхүүнд АУ-ны доктор, профессор М.Мөнхзол, АУ-ны доктор, дэд профессор М.Сугармаа, АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа нар ажиллав.
Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр АНУ-ын Нью Йорк хотын Их Сургуулийн Силберманий нэрэмжит Нийгмийн Ажлын Сургуулийн докторант Б.Ариунсанаа “Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед настанд үзүүлэх тусламж үйлчилгээ, хэрэгцээ, шаардлага: Олон улсын туршлага” сэдвээр, Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Коронавирусийн цар тахал (covid-19) ба насжилт” сэдвээр, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн НААЗТ-ийн багш, докторант “Н.Оюут-Эрдэнэ Ахмад настны нийгмийн оролцоог дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн зарим асуудал” сэдвээр лекц уншлаа.
.jpg)
Нийт 21 аймаг, 9 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан уг эрдэм шинжилгээний хуралд нийт 10 судалгааны илтгэл тавигдсан бөгөөд Сүхбаатар Дүүргийн ЭМТ, Завхан Аймгийн НЭ, Архангай Аймгийн Өлзийт сумын ЭМТ-өөс тус бүр нэг, Хөвсгөл Аймгийн ЗДТГ-аас хоёр, Геронтологийн үндэсний төвөөс таван судалгаа хэлэлцэгдэв.
.jpg)
Хурлын төгсгөлд шүүгчдийн бүрэлдхүүн хэлэлцэж шилдэг илтгэлийг шалгаруулснаас Архангай Аймгийн Өлзийт сумын ЭМТ-ийн сувилагч Т.Отгонбаяр “Настны эрүүл мэндийн байдлыг үнэлэх нь” сэдэвт илтгэлээр III байр, ГҮТ-ийн гериатр сувилагч Б.Ганжаргал “Настны таргалалтыг ясны сийрэгжилтийн байдалтай холбон судалсан дүн” сэдэвт илтгэлээр II байр, ГҮТ-ийн хөдөлгөөн засалч Б.Баяржаргал “Хөдөлгөөн заслаар булчин чангаралын гаралтай мөрний өвдөлтийг эмчилсэн дүн” сэдэвт илтгэлээр I байр тус тус эзлэв.
.jpg)