Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад бүчилсэн байдлаар “ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” сэдэвт сургалт явуулж байна


“Эерэг хандлаг эмчилгээний эхлэл” 100 хоногийн аян болон “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникч нар хуваарийн дагуу 21 аймгийн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад бүсчилсэн байдлаар 2020 оны 09 сараас эхлэн “Эмнэлзүй болон эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” цахим сургалтыг мөн орон нутгийн эмгэг судлаач эмч нар, эс судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ЭХ, ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛ сэдэвт 2 өдрийн ажлын байран дээрх сургалтыг дараах хуваарийн дагуу явуулж байна.
  1. Төвийн бүсийн аймгуудийн сургалт Булган аймагт 10 дугаар сарын 8-9-нд,
  2. Хангайн бүсийн аймгуудийн сургалт Архангай аймагт 10 дугаар сарын 19-20-нд,
  3. Баруун бүсийн аймгуудийн сургалт Ховд аймагт 10 дугаар сарын 22-23-нд,
  4. Говийн бүсийн аймгуудийн сургалт Дорноговь аймагт 10 дугаар сарын 26-27-нд,
  5. Зүүн бүсийн аймгуудийн сургалт Хэнтий аймагт 10 дугаар сарын 29-30-нд болно.

Мөн энэхүү сургалтаас гадна тухайн эрүүл мэндийн байгууллагын  орон нутгийн эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж, хамтран ажиллаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл