Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монголын мэс засалч эмч нарын ХIII чуулга уулзалт манай аймагт болж өндөрлөлөө


Орхон аймагт 2020 оны 10 дугаар сарын 23-24 нд Монголын мэс засалч эмч нарын холбооны XIII дугаар  чуулган “Монголын мэс заслын тулгамдсан асуудлууд” сэдвээр 2 өдөр хуралдлаа. Хурал Эрдэнэт ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборт боллоо. Чуулганд 18 аймаг, 3 хотын 280 мэс засалч, 5 Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Гавьяат, Төрийн шагналт эмч нар, эрдэмтэн доктор, академич нар оролцож, 30 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалчдыг тодруулж, шилдэг эрдэм шинжилгээний бүтээл туурвисан илтгэгч нарыг шалгарууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ирж оролцлоо.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн зөвлөх ирж уншиж сонордууллаа.  УИХ-ын гишүүн Б.Бейсен, ЭМЯ-ны Сайд Т.Мөнхсайхан нар цахим мэндчилгээ хийж, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Орхон аймгийн мэс заслын албаны хөгжлийн тухай илтгэл танилцууллаа.

ММЗЭНХ-ны ТУЗ-ийг шинэчлэн сонгох хурал болж, уг зөвлөлийн төлөөлөн удирдах бүрэлдэхүүнд БОЭТ-ийн мэс заслын зөвлөх эмч, хүний гавьяат эмч Д.Лхагва шинээр сонгогдлоо.
Тус чуулганыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Орхон аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Уурхайчин соёлын ордон, Цагдаагийн газар, БОЭТ-ийн хамт олон болон ивээн тэтгэж оролцсон албан байгууллагуудад талархал илэрхийлье.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл