Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭХИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


    Цахим хурлыг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ удирдан явуулж, Монгол улсын эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, Төрөх тойрон үеийн кардиомиопати, авах арга хэмжээ сэдвүүдээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугир нар мэдээлэл хийв.
 
    Цахим хуралд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ амаржих газар, аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч нар, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүд, дотор, зүрх судасны эмч, Өмнөговь, Дорнод, Булган аймгийн  сум, өрхийн эмч, мэргэжилтэн бүхий 245 хүн Zoom-р холбогдон оролцлоо.
 
    Эрхтэн тогтолцооны эмгэгийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх, жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар багаар хамтран шийдэх, шаардлагатай тохиолдолд эхийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх зэрэг асуудлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэхийг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ анхаарууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл