

Тус эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний багийнхан 2020 оны 10 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Ажиллах хугацаандаа "Коронавируст халдварын хариу арга хэмжээ ба сувилахуйн тусламж үйлчилгээний бэлэн байдал" сэдэвт онол, ажлын байрны дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд аймаг, сум өрх болон хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 160 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн оролцсон.
Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, харвалт, зүрхний шигдээсийн чиглэлээр онол, дадлага хавсарсан сургалтыг УГТЭ-ийн Сувилахуйн албаны 11 мэргэжилтэн удирдан явууллаа.

Уг сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье.
Хамтын ажиллагаа үргэлжид хөгжих болтугай.