
Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй, янз бүрийн нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хамгаалах, хүндлэх, дэмжлэг үзүүлэх, гэр бүлд нь зөв хандлага, мэдлэг чадварыг олгоход олон мэргэжлийн багаар хамтран ажиллаж байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

Уг үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагч, багш ажилчид 180 гаруй хүн оролцож, биеийн махбодын үзүүлэлтийг 125, ясны сийрэгжилтийг 93 хүнд тодорхойлон, цусны даралтын эрсдлийн үнэлгээ хийж, SRQ стрессийн шинжүүдийг илрүүлэх тест авч эрсдэлтэй хүн бүрт зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.
Хамтран ажилласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”, “Монфа” ХХК, “Цахиур төмөр” ХХК, ХБНГУ-ын “Байер” компанийн хамт олонд эмнэлгийн захиргаа, нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
