
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 10 сарын 21-ний өдөр тус эмнэлэг, Улаанбаатар Буян ХХК-тай хамтран ажиллах "Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган оролцож санхүүгийн боломжгүй, зүрхний гажигтай 18 хүртэлх насны хүүхдүүдийн мэс засал эмчилгээ хийлгэхэд иргэн өөрөө хариуцан төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд 20 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон.

Монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус компанийн хамт олонд УГТЭ-ийн удирдлага, хамт олон талархалаа илэрхийллээ.