Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч нарт эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байгуулж байна


Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд  сумын Хайрхан багийн “Цагаан хад”-ны суурьшлын бүсийн иргэд, Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч нарт эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/423 дугаар тушаалын дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэшлийн 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Тус үйл ажиллагаан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар богинын болон уртын нүүрс тээвэрлэж буй жолооч, тухайн суурьшлын бүсэд амьдарч байгаа 6000 гаруй хүнийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах зорилготой юм.
Энэхүү тусламж, үйлчилгээ зохион байгуулах үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс -Тавантолгой” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Гашуун сухайт авто зам ХХК дэмжин ажиллаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл