

Сургалтанд эрүүл мэндийн байгууллагуудын дарга, лабораторийн эмч, лаборант, ахлах сувилагч нар хамрагдаж байгаа бөгөөд сургагч багшаар ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хөтөл, Цагааннуур бүсийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтанд хамрагдсан ба ирэх өдрүүдэд Ерөө, Мандал, Сүхбаатар бүсүүдэд ажиллах юм.

Сургалт хийгдсэнээр Шинэ корона вирусын сорьц авах ойголт, мэдлэг, чадвар бүх шатанд нэмэгдэж, бэлэн байдал хангагдах үр дүнтэй.