
Тус уулзалт, хэлэлцүүлгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд урьдчилан сэргийлэх, цогц үзлэг шинжилгээг хийх санал удаа дараа гарсан юм.
Иймд тус санаачлагыг дэмжин 2020 оны 10-р сарын 10-нд “Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд урьдчилан сэргийлэх цогц үзлэг”-ийг зохион байгуулж хамрагдвал зохих хүүхдүүдийн 80%-ийг хамрууллаа.
Үзлэгийн үйл ажиллагаанд хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Улаан загалмайн нийгэмлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн сувиллын нийт хамт олондоо халуун талархал илэрхийлье.
Хүүхэд бүр инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байг.
Эрүүл, гоё Сэлэнгийн төлөө бид хамтдаа.