Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өвөрхангай аймагт “Эрүүл мэндийг дэмжих төв” шинээр ашиглалтад орж байна


Монгол Улсын Засгийн газраас нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хүн ардаа өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сайжруулах зорилгоор хөдөө, орон нутаг болон дүүргүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шат дараатай шинээр байгуулж байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд шинээр “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус дэмжих төвийг УНТЭ-ийн Эрүүл мэндийн дэмжих төвийн жишгээр үлгэрлэн зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдээ сургах, чадавхжуулах ажлуудыг хийжээ.

ЭМЯ-аас Өвөрхангай аймагт шинээр ашиглалтад орж буй Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж,  засвар үйлчилгээ, зураг төсөл гээд бүх талыг дэмжлэгийг үзүүлж байна. Энэхүү дэмжих төв нь ашиглалтад орсноор Өвөрхангай аймгийн төдийгүй Бүсийн 250 орчим мянган иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээлэл зэрэг олон талын үйлчилгээг үзүүлэх юм. 

ЭМЯ-аас таван том цогц ажлын хүрээнд нотолгоо, шинэ технологид суурилсан эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулах ажлууд орон нутаг, дүүргүүдэд үргэлжилсээр байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл