Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын  ажилчидтай албан уулзалт хийж, “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн  боловсрол”-ын төвийн барилгын явцтай танилцлаа


УИХ-ын даргын Архангай аймагт ажиллах багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч О.Батбаяр нар ажиллаж, Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцав.

 Архангай аймагт шинээр байгуулах “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсрол”-ын төвийн барилгын явцтай танилцаад тус төвийн үйл ажиллагааны зардал, 6 төрлийн хавдрын  эрт илрүүлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нүүдлийн иж бүрэн амбулаторийн зардал нийт 2.6 тэрбум төгрөгийн төсвийг 2021 онд эхний ээлжид анхаарч шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. 
Уулзалтад оролцогчдод Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа салбарын шинэчлэлийн талаар танилцуулж,  орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож,  олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн ажилчдад ЭМЯ-ны шагнал гардуулав.

Холбоотой мэдээ, мэдээлэл