Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдварын цар тахал, манай улсад үүсч болох коронавируст халдварын өндөр эрсдэлт байдал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэлд хамруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар нь Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Эрүүл мэндийн байгууллагын  магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгуулж, нийт 40 шинжээч хамрагдлаа.

 “Эрүүл мэндийн байгууллагын  магадлан итгэмжлэлийн шинжээчдийг чадавхжуулах нь” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлаж буй бодлого, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А179 дүгээр тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуур” болон нийслэлийн магадлан итгэмжлэгдээгүй төвүүдэд үнэлгээ хийх “хэсэгчилсэн шалгуур”-ын агуулга, шалгуур үзүүлэлтэд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв. Мөн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, Байгууллагын үйл ажиллагаа, Тоног төхөөрөмж, барилга инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагаа”-г үнэлэх шалгуур үзүүлэлтээр байгууллагад үнэлгээ хийх арга зүйгээр хангаж, анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч, санал солилцсон.

 Сургалтанд ЭМЯ-ны Уламжлалт, анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлөвлөлт”-ийн талаар мэдээлэл хийж арга зүйгээр хангасан.
 
Сургалтын үр дүнд Магадлан итгэмжлэлийн шинжээчид  магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон  томуу, томуу төст өвчний үеийн төлөвлөлт, үйл ажиллагааны талаар шинэ мэдээллээр хангагдаж, өрхийн эрүүл мэндийн төвд магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх арга зүйгээр хангагдав.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл