Сүхбаатар нэгдсэн эмнэлэг нь 2004 оноос бие дааж, 2012 оноос ОНӨАТҮГ-ын зохион байгуулалтаар СБД-ийн нийт 145376 хүн амд нэгдсэн эмнэлгийн чиг үүргийн дагуу лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
Тус нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн тусламж, үйлчилгээг таатай орчинд, чанартай жигд, хүртээмжтэй, шуурхай үзүүлэх тогтолцоог удирдлагын үйл ажиллагааны шинэлэг менежментээр хүргэх эрхэм зорилгоор, Үндэсний брэнд эмнэлэг болох алсын хараагаар ажиллаж байгааг онцлов. Эмнэлгийн үнэт зүйлс нь ажилчдын эерэг уур амьсгал, удирдах удирдуулах ёсыг эрхэмлэхэд анхаардаг, тухайлбал багаараа өглөөний цайгаа уух, нийгмийн асуудлыг нэн тэргүүнд анхаарч 44 ажилтанаа орон сууцанд хөнгөлөлттэй зээлээр хамруулж, гүйцэтгэлээр урамшуулан ажилладаг.
Дүүргийн түвшинд хүн амд үзүүлэх тусламжийг өргөтгөх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлж байгаагаас зөвхөн хүүхдийн чиглэлээр л гэхэд эрчимт эмчилгээнээс гадна хоол боловсруулах, амьсгалын замын эмгэг судлал, нярайн эмгэгийн тасгийг ажиллуулан ЭХЭМҮТ-т шилжүүлэх, ачаалал нэмэгдэлтийг бууруулахад бодитой ажлуудыг хэрэгжүүлсэн байна. 2017 оноос эхлэн томуугийн хурдавчилсан оношлуурыг ашиглан вирусийн эсрэг эмчилгээг эрт эхлүүлснээр хүүхдийн уушгины эмгэгийн хүндрэл, эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдогдолтойг дурдлаа. Эмнэлгийн тусламжийг өргөтгөх чиглэлд олон ажлуудыг бодит байдлаар хэрэгжүүлж 2020 оны 10 сараас мэс засал, гэмтлийн тасгийг ажиллуулж эхлээд байна.
Эмнэлгийн хөгжлийн төлөв, хэрэгжүүлж буй ажлын талаар асууж, туршлага солилцон “Сүхбаатар” Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийллээ.