Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар эрүүл мэндийн салбарын 12 хүнийг төрийн дээд, одон медалиар шагналаа


            Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын ”Хөдөлмөрийн баатар”, “Ардын эмч”, “Хүний гавьяат эмч”, “Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан” цолоор эрүүл мэндийн салбарын 12 мэргэжилтэн шагнагдлаа.
Тухайлбал Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Ныгмет овогтой Есей, УХТЭ-ийн мэс заслын тасгийн ахмад эмч Рэнцэнгийн Цэдэн-Иш “Ардын эмч” цолоор, Баянхонгор Хүрээ марал сумын ЭМТ-ийн их эмч Гончигийн Байгалмаа, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Чойжингийн Оюунчимэг, Дорнод аймгийн БОЭТ-ийн их эмч Сосорбарамын Ганбат, Хөвсгөл аймгийн “Оточ эмнэлгийн их эмч Дандарын Мягмар, Өмнөговь аймгийн Нинж ачлал эмнэлгийн их эмч Рашбудын Тунгалаг АШУҮИС-ийн багш Авирмэд Эрдэнэбилэг,  УГТЭ-ийн их эмч Зундуйн Лхагвасүрэн нарын 7 эмч “Хүний гавьяат эмч” цолоор шагнууллаа. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Цэгмидийн Пүрэвдаш, Ач анагаах ухааны их сургуулийн ахлах багш Чанцандоогийн Батаа, Ховд аймгийн Эрүүл заяа ТББ-ын тэргүүн Бэгзийн Жамсран нар “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор энгэрээ мялаалаа.

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамны хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл