Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЧ, АЖИЛЧИДДАА ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ


Улсын гуравдугаар төв эмнэлэг 2020 оны 08 сарын 25-наас эхлэн Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах зорилгоор “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ үйл ажиллагааны хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд үйлчлэхдээ харилцаа, хандлагын зөрчилгүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлж ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад сар бүр үндсэн цалингийн 10 хувийн урамшууллыг олгож эхэллээ.
 
Энэ нь иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чирэгдэл, гомдлыг бууруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэхэд чухал түлхэц болох юм
 

Холбоотой мэдээ, мэдээлэл