Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “Хөгжлийн хөтөлбөр “ 2020-2025”-ийг танилцууллаа


АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “ Хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан стратегийн 7 зорилт, түүний хүрээнд төлөвлөгдөж буй үйл ажиллагааны талаар эмнэлгийн захирал АУ-ны доктор, профессор Р.Отгонбаяр танилцууллаа.
Тус эмнэлгийн зорилтод туссанаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд:
1.    Анагаах ухааны орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэн иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах, 
2.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын сэргийлэлтийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх,
3.    Олон улсын стандартад нийцсэн бие даасан сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх,
4.    Дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай хүний нөөцөөр ханган, сургалт, эрдэм шинжилгээг хослуулан хөгжүүлэх,
5.    Хөгжингүй орны жишигт хүрэхүйц эмнэлгийн цахим мэдээллийн технологийг хөгжүүлэх,
6.    Эмнэлгийн хагас бие даасан байдалд шилжих,
7.    Эмнэлгийн дэмжих албадын хөгжлийг хангаснаар эмнэлгийн үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хөгжүүлэх.
Мөн ЭМЯ-наас баримталж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн бусад эмнэлэг, төвүүдтэй хамтран ажиллах чиглэл, боломжуудыг танилцуулсан юм.





 

Холбоотой мэдээ, мэдээлэл