

Энэ удаад ЭМС-ын 2020 оны 8 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын дагуу Яаралтай тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлэг хоорондын чирэгдлийг бууруулах зорилгоор нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч нарыг ажлын байранд нь дадлагажуулах зорилгоор СХД-ийн Эрүүл мэндийн төвд 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад, БГД-ийн Эрүүл мэндийн төвд мягмар, пүрэв гаригуудад хуваарийн дагуу хамтран ажиллах үйл ажиллагааг эхэллээ.

Уг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тус дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чадавхижиж, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулан, эмнэлэг хоорондын шаардлагагүй өвчтөн шилжүүлэлт буурч, яаралтай тусламжийн чанар, хүртээмж сайжирах юм.