

Энэхүү 2 өдрийн сургалтыг Япон улсын Хирошима хотоос төслийн менежер, АУ-ны доктор, профессор Коүки Инай, АУ-ны доктор, профессор Юкио Такешима, Фүкүока хотоос АУ-ны доктор, профессор Казүки Набешима, Осака хотоос АУ-ны доктор, профессор Күнимицү Кавахара нар онлайнаар удирдан явуулж байна.
Энэ жил уг сургалтад нийт 35 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн хамрагдсанаар 3 жилийн хугацаанд нийт 21 аймаг, нийслэлийн төв эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 95 эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн-эс судлаач, эд судлалын лабораторийн техникч нар мэргэжлээс шалтгаалсан уушиг тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, уушгины хавдар, мезотелиомын эмгэг судлалын оношилгоог хийх мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.
Мөн 2018, 2019 онд нийслэл, орон нутгийн 26 эмч мэргэжилтэнүүд Япон улсын Хирошима их сургууль дээр богино хугацааны сургалтад хамрагдсанаар эмгэг судлалын салбарт оюуны том хөрөнгө оруулалт боллоо.