
Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн сайдын багцаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон орон нутгийн эрүүл мэндийн төвийн удирдлага, түргэн тусламжийн автомашины жолооч нар оролцлоо.