
Уг сургалтыг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний М.Сарантуяа багш удирдан явуулж байна.
Дашрамд дурьдахад уг сургалтыг 09 сарын 21-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй “Сонсголгүй иргэдийн Олон улсын долоо хоног”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Дохионы хэл”, “Дохионы хэл бүхий тэгш хүртээмжтэй орчин”, “Дохионы хэлний олон улсын өдөр буюу Дохионы хэлний эрхийг хүн бүрт”, “Үндэсний дохионы хэлийг хуулиар баталгаажуулах нь”, “Тэгш боломжийг сонсголгүй иргэдэд”, “Сонсголгүй хүний манлайлал”, “Би хүний эрхийн төлөө дохино” зэрэг сэдвүүдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлыг ойлгож, нийгэмд тэгш оролцох
боломжийг бүрдүүлье.