Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ-ийн зүрхний гажгийн мэргэжлийн баг орон нутгийн эмнэлэгүүдэд ажиллалаа


УГТЭ эмнэлэг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн нотолгоонд суурилсан лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.   

Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тус эмнэлгийн зүрхний төрөлхийн болоод олдмол гажгийн баг 2020 оны 09 сарын 07-19-ний өдрүүдэд орон нутгийн зүрх судасны тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох, эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэгт хяналт хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зорилгоор Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Завхан аймгуудад ажиллаж, зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхэд, насанд хүрэгч нийлсэн нийт 190 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийлээ.

Мөн Завхан аймгийн 27 сум, Архангай аймгийн 17 сумын нийт 60 гаруй эмч, сувилагч мэргэжилтнүүдэд MNСardio программ, зүрхний шигдээс, зүрхний төрөлхийн гажгийн мэс засал эмчилгээний дараах ба зүрх судасны бусад өвчний үеийн хяналтын чиглэлээр мэдлэг олгох сургалт, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулж ажиллалаа.
 Зүрх судасны чиглэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулж, иргэдийн чирэгдэлийг бууруулах, орон нутаг дэх төрөлжсөн  мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэн хэрэгжих болно.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл