Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Бидэнд хэрэгтэй эрүүл мэндийн ирээдүйд хүрэх нь” ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн анхны инновацийн форумд Монгол Улс шилдэг туршлагаа танилцууллаа


“Бидэнд хэрэгтэй эрүүл мэндийн ирээдүйд хүрэх нь” Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн Анхдугаар Инновацийн форум 2020 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдаж, Бүсийн гишүүн улсууд, олон улсын судлаач, хувийн сектор, эрдэм шинжилгээний байгууллагуудын 600 гаруй төлөөлөл оролцож, шинэ санаа, шилдэг туршлагаа танилцууллаа.
               Тус форумд Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа ба МонПЭН: “Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлсэн нь” загвар төслийн талаар танилцуулав. 
               Сүүлийн 20 жилийн хугацаанд Зүрх судасны өвчин нь Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Халдварт бус өвчин буюу түүний дотор Зүрх судасны өвчний үйлчлүүлэгч төвтэй, урт хугацааны тогтвортой, идэвхитэй хяналттай байх тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт бус, харин өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх нь үр дүнтэй болохыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газраас ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн анхан шатанд нэвтрүүлэхээр болсон.
2019 оны 6 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал, доктор Такеши Касайг Монгол Улсад айлчлах үеэр загвар төслийг эхлүүлсэн.
Тус төслийн хүрээнд зүрх судасны өвчин (ЗСӨ)-ний 10 жилийн эрсдлийг тодорхойлж, цусны даралт, цусан дахь глюкоз, холестерины өөрчлөлтийг үйлчлүүлэгч бүрт үзэж үнэлэн, эрсдэлд үндэслэн ХБӨ/ЗСӨ-ээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах, өөрийгөө хянах талаар стандартчилагдсан эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эмнэлзүйн заавар, алгоритмын дагуу эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр тогтоосон эмийг зөвлөх, эмчилгээний үр дүнг хянах зэрэг үйлчлүүлэгчээ дагасан цахим программыг хөгжүүлсэн.

ЗСӨ-ний эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг ЭМАШТҮ-ний байгууллагуудад хэрэгжүүлсний үр дүнд зарим нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, ЗСӨ-нөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн хяналтын түвшин нэмэгдэж цусны даралт ихсэлт, чихрийн шижин өвчний хүндрэлгүй тохиолдлыг сум, өрхийн эрүүл мэндийн төвд хянах хяналт сайжирч байна. Загвар төсөл хэрэгжсэн 2020 оны эхний хагас жилд гарсан тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоог төсөл хэрэгжихээс өмнөх  2019 оны эхний хагас жилд гарсан нас баралтын тоотой харьцуулахад Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин тус тус буурчээ.
ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, MонПЭН загвар төслийг өргөжүүлэн эрүүл мэндийн анхан шатны бүх байгууллагад шат дараатайгаар хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон тэмдэглэсэн. Ингэснээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх боломж бүрдэх юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл