Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ЯПОН УЛСЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТАРСАН ОНЛАЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ


Улсын гуравдугаар төв эмнэлэг “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт 3 дахь удаагийн сургалтыг онлайн хэлбэрээр 2020 оны 09 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дүрс оношилгоо, уушги, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач, цээжний хөндийн мэс заслын болон гуурсан хоолойн дурангийн нийт 130 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд тус сургалтыг Япон улсын туршлагатай, чадварлаг эмч нарын баг ZOOM программаар удирдан явууллаа.

Сургалтаар амьсгалын эрхтэн тогтолцооны халдварт өвчин /COVID19/, уушги тоосжих өвчин, асбестозын нөлөөллөөс үүсэх өвчнүүдийн дүрс оношилгоо: хорт болон хоргүй хавдрууд, цээжний хөндийн дурангийн оношилгооны ач холбогдол, амьсгалын замын эмгэгийн дурангийн шинжилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга зүйн талаарх мэдлэг олгож, харилцан туршлага солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл