
2020 онд КОВИД-19 цартахал тархаснаас үүдэн Дэлхий нийтээрээ Коронавируст халдварын цар тахлын эсрэг тэмцэж байгаа хүнд цаг үе тулгараад байна. Иймд энэ өдрийг “Эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдал нь Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тэргүүлэх асуудал” сэдвийн дор "Эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангая" уриатайгаар тэмдэглэж байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР 2020”-Д ЗОРИУЛСАН “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРСДЛИЙН УДИРДЛАГА” багц цагийн сургалтыг 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтад ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж :
Чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын талаар үндсэн ойлголт, түүнтэй холбоотой батлагдсан хууль тогтоомжууд,
Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй хэмжих, чанар сайжруулах арга хэрэгслийг ашиглах, эрсдлийг бүртгэх, үнэлэн эрэмблэх,
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар мэдээлэл авлаа.
