Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ


Өнөөдөр Засгийн газар  ээлжит бусаар хуралдаж УОК-ийн мэдээллийг сонсож,  хэлэлцэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Ингэхдээ зарим хязгаарлалтыг цуцалсан. Тухайлбал 2020оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд, 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг  тус тус хэвийн горимд шилжүүлсэн.

Мөн гэрийн тусгаарлалтын 14 хоногийг цуцлах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан үндэслэл болон Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл