

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ойролцоогоор 12,000 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталд өртдөг бөгөөд харамсалтай нь эмчилгээний сүү, эмчилгээний тэжээл дутмаг байдгаас цөөн зөвхөн 1% зохих эмчилгээнд хамрагдаж чаддаггүй байна. Мөн өнөөдөр нийлүүлж буй эмчилгээний сүү 2019 оны төгсгөлөөс Монголд тасраад байсан юм. Тиймээс өнөөдөр хүлээлгэн өгч буй энэ тусламж нь хоол тэжээлийн дуталтай хүүхдийг илрүүлэх, шаардлагатай эмчилгээг хийхэд нэн чухал юм.

Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Азийн хөгжийн банкны Нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар оролцлоо.
