Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэг амжилттай явагдаж байна:


Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамжийг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран батлан хэрэгжүүлж байна.

Тус үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийх эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж байна. Тус үзлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах журам, товлолын дагуу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийгдэж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийж байгаа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Үүнд:
  • ХСҮТ, хувийн хэвшлийн эмнэлэг дээр багш, ажилтныг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлын явцтай танилцаж, мэргэжил арга зүйгээр хангав.
  • Байгууллагууд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийх хамрагдах багш ажилтан, иргэд болон өвчний улмаас эмнэлэгт хандаж байгаа иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний урсгал зохион байгуулалтыг тус тусад нь тодорхой гарган, чирэгдэл, ачаалалгүй ажиллаж байна.
  • Боловсролын салбартай нягт хамтран ажиллаж, өдөр, өдөрт орох багш, ажилтны тоог гарган төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  • Үзүүлж буй багш, ажилтны сэтгэл ханамж сайн байна.
  • Эрүүл мэндийн тухайн хуулийн 44.1.6-д Ажил олгогч товлолын дагуу өөрийн байгууллагын ажилтныг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах гэсэн үүргийг нэмж өгсөн. Ажил олгогч нар ажилтны ажлын цагийг зохицуулж, үзлэгт хамруулахад анхаарлаа хандуулж эхэлж байна.
Одоогийн байдлаар нийт 53000 багш ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэг, шинжилгээнд хамрагдахаас 14000 гаруй багш, ажилтан хамрагдаад байна. 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл