Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ: “Шинэ боломж – Хөгжил дэвшил” хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 10-ны хамтарсан уулзалтаар Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал, АУ-ны Доктор, Тэргүүлэх зэргийн эмч Ц.Төмөр-Очир  эмнэлгийнхээ “Шинэ боломж – Хөгжил дэвшил”  хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.  

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай Улсын эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд чухал оролцоотой эмнэлэг бол Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг юм. Танилцуулга хийсэн Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн хамт олонд баярлалаа. Өнөөдрийг хүртэл бид эмнэлэгүүдийн цаашид хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөртэй танилцаж байна. Байгууллагууд хөгжлийн хөтөлбөрөө боловсруулахдаа суурь түвшинээ баримт нотолгоонд тулгуурлан гаргаад түүнийгээ хэзээ, хэрхэн өөрчлөх, ямар түвшинд хүргэхээ тодорхойлох нь чухал. Бид байгууллагынхаа хөгжлийг хурдасгах хэрэгтэй. Хөгжил тасралтгүй  явагддаг ч харин зөв төлөвлөлт нь хугацаа хожих, эрсдлээс сэргийлэх боломжийг бидэнд өгнө.  Тухайлбал, түлэгдэлтээр  0-5 хүртэл бага насны жилд 50-60 хүүхэд нас бардаг байлаа. Үүнийг бид 2-3 жилийн дотор 80,90 хувиар бууруулж чадсан. Үүнд тэгэж их төсөв мөнгө шаардаагүй.  Бидэнд хичээвэл асар их боломж байгаа. Бид эмнэлгийн тусламж, үйлчилгээг сааруулна, урьдчилан сэргийлнэ гэдгийг ярьж, бодлого болгоод явж байгаа.
Эрүүл мэндийн салбарт салангид олон бүртгэл, ашигладаггүй мэдээлэл их байгаа тул нэгдмэл, бодит мэдээ, мэдээлэлийн сан, бүртгэл чухал тул үүнийг цэгцлэх хэрэгтэй. Нэг өвчин дээр нэг програм хангамж, нэг бүртгэл гээд эмнэлэг болгон дээр ийм зүйлүүд явах юм бол сүүлдээ утгаа алдана. Мэдээллийг чиглэл чиглэлээр нь төвлөрүүлэх ёстой. Бид гол нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ард иргэдэд чирэгдэлгүй болох нь чухал болохоос үйлчилгээ ганц эмнэлэгт төвлөрөөд байх нь дарааллыг нэмэх, үйлчилгээ хожимдох зэргээр ачаалал хэзээ ч буурахгүй. Зарим эмнэлэгт энэ байдлыг хадгалах сонирхол байгаа нь ажиглагддаг. Одоо бид хамтрахгүйгээр урагшлахгүй. Өнөөдөр манай салбарт нэг эмнэлгийн нэг тасаг нэгж Монгол Улсын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлдог байж болохгүй. Энийг бодлогоор нь болиулж хөгжлийг хурдан хугацаанд явуулах ёстой. Яамны бодлого биш нэг тасаг нэгжийн бодлого болоод байгаа нь анзаарагдаж байгаа тул бодлогоо зангидах, удирдлагаар хангах, чиглүүлэх, дэмжих, харилцан зөвшилцөх нь чухал байна.
Өглөөний уулзалтууд их үр дүнгээ өгч, бид нэгдсэн нэг ойлголтонд хүрч, юу болж байгаа, юу болохгүй байгаа хамтдаа хэлэлцэж байна.  Манай эмнэлгүүдийн удирдлагууд судалгаа, нотолгоонд тулгуурласан хөгжлийн бодлого боловсруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламжаа хамт нь хөгжүүлэхэд анхаарч эхэлж байгаа нь сайшаалтай байна. Мөн  байгууллага бүр  үйлчлүүлэгч, болон үйлчилгээ үзүүлж буй нөөцийг төлөвлөн  судалгаа хийх  төлөвлөлтөө улам оновчтой болгоод явах хэрэгтэй. Бидэнд шинэчлэх боломж байна гэж харж байна” гэлээ.

УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир танилцуулгандаа “Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь хагас бие даасан байдалд шилжээд ажиллаж байгаа. Энэ хүрээнд менежментийн зөв зохион байгуулалтаа хийж, эмч, ажилтнуудынхаа чадвраыг сайжруулах, гүйцэтгэлээр нь урамшуулах зэрэг болого барьж ажиллаж байна. Манай эмнэлгийн бүтээмж 68,6 хувь буюу УНТЭ-ийн дараа хоёрт явж байгаа. Бид жилийн хугацаанд эмч, ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмэх зорилт тавьж ажиллаж байна. Зүрхний шигдээс өвчний нийт шинэ тохиолдлын 48,2 хувь нь лавлагаа төв эмнэлэгт төвлөрч байна. Тархины судасны өвчин, нас баралтын шалтгаанаар гуравдугаарт орж байна. Зүрхний Тархины харвалтын яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлэх боломжтой эмнэлгийн сүлжээг бий болгож, чиг үүргийг хуваалцах шаардлагатай байгаа.” Хэмээн онцоллоо.

Маргаашийн хамтарсан уулзалтаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв хөгжлийн хөтөлбөрөө танилцуулна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл