Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд “Эмнэлгийн техникийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх-1” сэдэвт сургалтыг Эрүүл мэнд, спортын яаман дээр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад ЭМСЯам, Канадын олон улсын Эрүүл мэндийн нийгэмлэгийн олон улсын зөвлөх Билл Жентл, Андерс Энгстрём, ЭСХХ-5 төслийн баг хамтран 2015 оны 11 дүгээр сарын 3-5-ны хооронд ЭМХТ, төв болон тусгай мэргэжлийн төв, НЭМГ, 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ны хооронд 21 аймгийн БОЭТ, Нэгдсэн эмнэлэгийн нийт 60 гаруй мэргэжилтэнүүд оролцлоо.
Сургалтын хүрээнд эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, сэлбэг материал, засвар үйлчилгээний талаарх мэдээллийн сан, “Taskmaster CMMS” цахим бүртгэлийн программ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ерөнхий зарчим, цахилгааны аюулгүй байдал, засвар үйлчилгээний менежментийг сайжруулах гэх мэтчилэн сэдвээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инежер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, дадлага ажил хийж сургалтанд оролцсон нийт хүмүүсд гэрчилгээ гардууллаа.