

Тус эмнэлгийн хувьд иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулан 2017 онд 1 давхрын 16м2 талбайд мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг өргөжүүлэн тохижуулж, 2019 онд 2 давхрын 12м2 талбайд эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчдийн ар гэрийхэнд зориулсан хүлээлгийн өрөөнүүдийг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоор болон “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран тохижуулан тасралтгүй ажиллуулж байна.

Тус эмнэлгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 4 хүлээлгийн өрөө ажиллаж байгаа тул эмчлүүлэгчдийн ар гэрийнхэн, иргэд, үйлчлүүлэгч та бүхэн эмнэлгийн нийтийн эзэмшлийн зориулалтын бус хэсгүүдэд хэт олноороо цугларч, эмнэлгийн эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, эдгээр тусгайлан тохижуулсан хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зөв боловсон ашиглаж, үйлчүүлэхийг уриалж байна.
