
Тус аяны хүрээнд эмнэлгийнхээ эмч, ажилтнуудаас мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөх чиглэлээр бусад эмч, ажилтнууддаа үлгэр дууриалал болж, харилцаа, хандлагаар манлайлан, байгууллагын соёлын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйг эрхэмлэн манлайлагч эмч, эмнэлгийн мэргэжилтэн”-ээр Монголын уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч Х.Батхишиг, Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд, Мэдрэл судлалын тасгийн их эмч Г.Түвшинжаргал, Сургалт, хөгжил хамтын ажиллагааны албаны арга зүйч М.Оюунчимэг, Инженер техник, аж ахуйн албаны инженер Ё.Машбаяр нарыг ажилчдын санал асуулгаар тус тус шалгарууллаа.
.jpg)
Эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахын төлөө нойр хоолоо умартан, амин хувийн эрх ашгаа хойш тавин ажиллаж буй эдгээр ажилчдын ухаант хань, халамжит аав, ээж, ачлалт үр хүүхдүүд, гэр бүлийнхэнд Эмнэлгийн захиргаа, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хамт олноос талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон “ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ”-ыг хүргүүллээ.
