Эмнэлгийн тусламжийн газраас санаачлан зохион байгуулсан тус сургалтад Тусгай мэргэжлийн төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нийслэлийн дүүрэг, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албадын дарга нар оролцов. Сургалтын агуулга нь :
- Коронавируст халдварын үед ЭМЯ-аас авч хээргжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулалтын асуудал,
- Коронавируст халдварын үеийн лабораторийн тусламж, үйлчилгээ, анхаарах асуудал,
- Коронавируст халдвар (COVID19)-ын үеийн эмнэлзүйн удирдамжууд, сувилагчдын анхаарах зүйлс, үүрэг,
- Коронавируст халдварын үеийн хүүхдийн тусламж, үйлчилгээ, анхаарах зүйлс,
- Коронавируст халдварын үеийн жирэмсэн, төрөх, төсрний дараах үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ, анхаарах зүйлс,
- Халдварын сэргийлэлт хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, эрүүл мэндийн ажилтныг хамгаалах нь, гарын эрүүл ахуй,
- Эрүүл мэндийн байгууллагын усан хангамж, ариун цэвэр, хог хаягдал,
- Коронавируст халдвар (COVID19)-ын тусгаарлан сэргийлэлт,
- Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээний дадлага ажил бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд, сургалтад тухайн чиглэлүүдээр үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд багшлав.







