Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА


Дэлхийн мэдээгүйжүүлгийн эмч нарын нийгэмлэгүүдийн холбоо, Бангкок Мэдээгүйжүүлгийн Бүсийн сургалтын төв хамтран 2021 онд Тайланд Улсын Бангкок хотноо Азийн улс орнуудын хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч нарт зориулсан нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.  
Хөтөлбөрт 40 хүртэлх насны, англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй, улсын эмнэлэгт хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмчээр 3-аас дээш жил ажиллаж байгаа эмч хамрагдах боломжтой.
Сургалтад хамрагдах хүсэлтэй эмч нар дараах бичиг баримтыг англи хэл дээр бүрдүүлнэ. Үүнд:
  1. Өргөдлийн маягт;
  2. Хувь хүний намтар;
  3. Боловсролын болон мэргэжлийн диплом;
  4. Албан байгууллагын тодорхойлолт;
  5. Англи хэлний чадварыг үнэлэх шалгалтын оноо (TOEFL, IELTS, TOEIC эсвэл тухайн улсын дотоодын англи хэлний шалгалт)  эсвэл англи хэлний сургалтын оноо, сертификат;
  6. Сүүлийн нэг жил хүүхдийн мэдээгүйжүүлгийн чиглэлээр хийсэн ажлын тайлан;
  7. Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан цээж зураг;
  8. Өөрийн болон ойр дотны хүний 2-оос дээш утасны дугаар;
  9. Мэдээгүйжүүлгийн нийгэмлэг, холбоодын тодорхойлолт;
  10. Хөтөлбөрт хамрагдах шалтгаан бүхий өөрийн бичсэн эссэ;
  11. Өнгөрсөн хугацаанд өөрийн хийсэн хүүхдийн мэдээгүйжүүлгийн нийт тоо (жилээр), өөрийн эмнэлэгт жилд тохиолдох 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тохиолдлын тоо, хүүхдэд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээний жагсаалтыг тус тус харуулсан мэдээлэл зэрэг болно.
           TATAX
 
Сургалтад нэр дэвшигчид англи хэлээр видео ярилцлагад орно.
Нэр дэвшигч тэнцвэл Тайланд Улсад ирж, буцах нислэг,  байр болон амьжиргааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Эрүүл мэндийн даатгал, визний хураамжийг суралцагч өөрөө хариуцна.
Дээрх шаардлагыг хангасан эмч нар материалаа бүрдүүлж 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст (утас: 51-263684) өөрийн биеэр авчирч өгнө үү.
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Холбоотой мэдээ, мэдээлэл