Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨСҮТ-ИЙН КОВИД-19 ХАЛДВАРЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫГ ТУСГААРЛАХ ӨРӨӨ 126-ААР НЭМЭГДЭНЭ


Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.  
Энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг, чиглэл өглөө.  

ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн засвар дууссанаар  КОВИД -19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэнэ. Түүнчлэн тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө 66-аар нэмэгдэх юм.

Иймд ХӨСҮТ-ийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулснаар ирэх 10 дугаар сард тус барилга ашиглалтад орох юм.  

 

Холбоотой мэдээ, мэдээлэл