Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Раул Дэлгадо БНКУ-ын эрүүл мэнд, биотехнологийн салбарын туршлагаас хуваалцах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй байна гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний элэгсэг дотно нөхөрлөл дээр бэхжин хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг  эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэг байна гэлээ. Тиймээс хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл