Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл болох АШУҮИС-ийн  сургалтын  эмнэлгийн барьж байгуулж өгснийг онцлон тэмдэглэж, уг эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ. Тэрчлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-гаар дамжуулан  эрүүл мэндийн салбарт бага, дунд хэмжээний техникийн туслалцааны болон төслийн бус буцалтгүй тусламжийн олон тооны төслүүдийг хамтран хэрэгжүүлж ирсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийллээ. 
Элчин сайд Х.Кобаяши Япон- Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Тэрбээр Япон Улс болон Монгол Улсын нийгмийн салбарын хамтын ажиллагааг, түүний дотор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл