Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмайн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав


Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмай байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Гэрээний хүрээнд дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх юм:
- Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.
- Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 сургагч багшийг олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ.
- Нүдний нарийн мэргэжлийн 50 эмчийг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
- Замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлж, холын замд яаралтай тусламж үзүүлэх 2 төв байгуулах юм.

Гэрээ зурах цахим хуралд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, Эрүүл мэндийн Дэд Сайд Ш.Анхмаа, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Б.Батцэцэг нар оролцов.

Холбоотой мэдээ, мэдээлэл