
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Агт, Сэлэнгэ, Хутаг-Өндөр , Бугат сум, Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвүүд туслах сувилагчийг орон тоогоор нь ажиллуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.
Тус аймагт сүүлийн гурван жилд эрүүл мэндийн салбарын 55 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 13 мэргэжлийн чиглэлээр үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад төрийн сангийн санхүүжилтээр сургасан байна. Мөн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад харьяа байгууллагаас зохион байгуулж буй богино хугацааны 380 сургалтад давхардсан тоогоор 2542 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлжээ