ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 2-ноос 4–ний хооронд Эмийн хангамж, хүртээмж хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Эрүүл мэнд, спортын яаман дээр зохион байгуулав. Сургалтад төв эмнэлэг, тусгай мэргэлийн төвийн эмзүйчид, аймгийн эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн эм зүйч, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны төлөөлөл нийт 40 мэргэжилтэн оролцлоо.
Сургалтаар эмийн хангамжийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний , анхаарах асуудлууд, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн эмчилгээг зохицуулах хорооны үүрэг, эмийн жорын стандартын шинэчлэл болон эмийн мэргэжилтнүүд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх нь яагаад дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа, энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар үүрэгтэй оролцох талаар болон эмийн чанарыг хангахад эм зүйч, эм найруулагч хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод өгч, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжилтнүүд харилцан санал солилцлоо.