Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМГЭНЭЛ



Сүх овогтой Хандсүрэн
/1932-2020/
        Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, эм зүйн ухааны доктор, профессор Сүхийн Хандсүрэн 2020 оны 7 дугаар сарын 19-нд таалал төгсөж, Монголын эрүүл мэнд, эм зүйн салбарт хүнд гарз тохиолоо.
        С. Хандсүрэн 1932 оны 10 дугаар сарын 25-нд  Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн. 1955 онд ЗХУ-ын Москва хотын Анагаах Ухааны Дээд сургуулийн Эм зүйн факультетийг төгсч , эм зүйч мэргэжлийг эзэмшсэн.
        1955-1956 онд Эмийн заводын лабораторид эм шинжлэгч, 1956-1961 онд  Монгол улсын Их сургуулийн Хүн эмнэлгийн техниккумын эм найруулагчийн ангийн анхны монгол багшаар ажиллаж, 1961 онд Анагаах ухааны дээд сургууль Монгол улсын Их сургуулиас тасарч бие даасан дээд сургууль болж байгуулагдахад эмийн дээд мэргэжилтэн бэлтгэх зориулалттай Эмийн технологийн тэнхмийг үүсгэн байгуулж, эм зүйн тэнхмийн эрхлэгчээр 30 гаруй жил тасралтгүй ажиллан Монгол  улсад эм зүйн дунд, дээд боловсролтой мэргэжилтнийг сургаж бэлтгэхэд олон жилийн турш өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, эрүүл мэнд, эм зүйн салбарын хамт олны дунд “эмийн Хандаа” нэрээр алдаршсан авьяаслаг багш, сурган хүмүүжүүлэгч, чадварлаг удирдагч байлаа.
       С. Хандсүрэн 1981 онд Монгол оронд ургадаг “Ягаан Хүн хорс (Physochlainaphysaloids (L) G.Donургамлын биологийн идэвхит бодисыг судалсан нь” сэдвээр эм  зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Судалгааны үр дүнгээс “Хүн хорсын хандмал”, “Хүн хорсын шахмал” бэлдмэлийг анагаах ухааны практикт нэвтрүүлсэн бөгөөд эдгээр бэлдмэлүүдийн ходоод гэдэс, элэг цөсний агчилтыг тавиулах, өвдөлт намдаах үйлдлийг судлан тогтоосон нь импортын хэд хэдэн бүтээгдэхүүнийг орлохуйц чухал ач холбогдолтой болсон юм. С.Хандсүрэнгийн олон жилийн ажлыг үнэлж, дэд профессор, профессор цол хүртээсэн.
        Төр засгаас С. Хандсүрэн багшийн гавьяа зүтгэлийг өндрөөр  үнэлж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль,  Ардын боловсролын тэргүүний ажилтан цолоор тус тус шагнажээ.
Тэрбээр Монгол улсын эрүүл мэнд, тэр дундаа эм зүйн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх, эмийн бодлого, чиглэлийг боловсруулах, Монгол улсад эм зүйн дунд, дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн эрдэм оюун, хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэлээ зориулсан багш, удирдагч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байсан юм.
Эрүүл мэнд, эм зүйн салбарын үе үеийнхэн түүний хөдөлмөрч чанар, багшлан удирдахуйн эрдэм ухааны шимийг хүртэж, гар сэтгэл нийлэн ажиллаж байсан бөгөөд тэрбээр олон зуун эм найруулагч, эм зүйч, багш, судлаачдын хамгийн ойрын эрхэм дотны  хүн байлаа. Эрхэм таны бүтээлч хөдөлмөр, удирдан зохион байгуулах чадвар, судлан хөгжүүлэх эрдэм ухаан, олон талт мэдлэг боловсрол, гэгээн дүр төрх тань Монголын эрүүл мэнд, эм зүй салбарын үе үеийнхний сэтгэл зүрхэнд мөнхжин үлдэх болно.
    Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
 
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан
Эрүүл мэндийн дэд сайд Ш. Анхмаа
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал
 

Холбоотой мэдээ, мэдээлэл