

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нар шуурхай хуралдлаа. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.
