
.jpg)
Иймд баярын үеэр гарах яаралтай тусламж, үйлчилгээ, бэлэн байдал, хүлээгдэл, өвчтөн шилжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах талаар үүрэг, даалгавар өглөө.

Үүнд:
- Эмчилгээ, үйлчилгээний стандарт, дүрэм журмыг сайтар мөрдөж ажиллах,
- Коронавируст халдварын үеийн өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр байгаа тул анхаарлыг сулруулахгүй байх,
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж, зөв зарцуулах,
- Гэрийн туслаарлалтад байгаа иргэнд тавих хяналтыг өндөржүүлэх, цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажиллах,
- Болзошгүй аюул, осол, гэмтэл, хордлогын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
- Алсын болон ойрын түргэн тусламжийн дуудлаганд явах унааг бэлэн байлгах, шатахууныгхангалттай хэмжээгээр нөөцлөх,
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл болон эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулах,
- Болзошгүй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах, ор дэлгэх тооцоо, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
- Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчөл гаргахгүй байх, байнгын хяналт тавьж ажиллах.