
.jpg)
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар нь дэлхийн 11 сая 600 мянган хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байгаа төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийльe гэлээ.

