Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, коронавирусийн халдвар (Ковид-19)-ийн нөхцөл байдал, тархвар зүй, эмнэл зүй, лабораторийн мэдээлэлд үндэслэн гарч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлж, урьтаж хариу арга хэмжээ авах, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Мөн энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сeргeй Диордица хэлэхдээ Монгол улс өндөр эрсдэл дунд байгааг мартаж болохгүй. Хил залгаа улс орнуудад халдварын тархалт хэвээр байна. Тээврийн жолооч нар эмнэлгийн ажилтнууд, онгоцоор ирж байгаа иргэдийг эрсдэл гэж үзэж сиймхий гаргахгүй ажиллах ёстойг зөвлөлөө.








