Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Цахим хурал хийлээ


Эрүүл мэндийн яамны удирдлагын баг, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтран КОВИД-19-ийн нөхцөл байдлын талаар 16 төрөлжсөн болон нарийн мэргэшлийн үндэсний төв, нэгдсэн эмнэлэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагатай цахим хурал хийлээ.
Эрүүл мэндийн сайд Коронавируст халдварын цартахал дэлхий дахинд  эрчимтэй нэмэгдэж байгаа, хөрш орнуудын өвчлөлийн байдал, манай улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мөн ойрын өдрүүдэд  нийт нутгаар үргэлжилсэн бороо орох тул үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Түүнчлэн Булган, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламжийн автомашин, парк шинэчлэл, алсын дуудлагын томилолтын асуудлыг шийдвэрлэлээ. Цахим хурлаар эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, хувь хүний хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.  Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэс засалд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журмын төсөл боловсруулж байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Баясгалан танилцууллаа. Энэ журам хэрэгжснээр иргэд орон нутагтаа зардал, чирэгдэл багатай тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл