Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гэмтлийн эмч нар эмнэлзүйн сургалтын төвтэй боллоо


Эрүүл мэндийн салбарт анх удаа Гэмтэл согог судлалын үндэсний төв  өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан мэс засал, сувилахуйн дуураймал эмнэлзүйн сургалтын (Clinical simulation center) орчинг бүрдүүлсэн эмнэлзүйн сургалтын төвийг байгууллаа. Ингэснээр эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд хиймэл загвар дээр сургалт дадлагыг хийх боломжтой боллоо.
           
Тус төв нь гэмтэл согог заслын үндсэн мэргэшил болон төрөлжсөн, сувилахуй гэсэн чиглэлүүдээр сургалт явуулахаас гадна ажлын байран дах тасралтгүй  багц цагийн хурал, семинар, гадаад дотоодын төслийн сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Сүүлийн 10 жилд үндсэн мэргэшлийн сургалтад 213 эмч хамрагдаж, 25-30 нарийн мэргэшлийн эмч бэлтгэжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал болон бусад албаныхан эрүүл мэндийн сайдын багцаас хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Тус төвийн үйлчлүүлэгчид зорчигдог байсан лифт өмнө нь маш жижиг, тэргэнцэртэй хүн ороход түвэгтэй байсныг өөрчилж өргөн том хаалгатай болгосон нь үйлчлүүлэгчид ам сайтай байв. Мөн энэ онд ашиглалтад орох нэгдсэн ариутгал халдваргүйтгэлийн тасгийн их засварын ажлын ид өрнөж байлаа.
  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл