Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийгмийн эрүүл мэндийн онцгой үед ажиллах чадавх бүхий сайн дурын идэвхтэн бэлтгэгдэж байна


Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллах чадавх бүхий 600 сайн дурын идэвхтэн бэлтгэж байна.
Сургалтад 21 аймаг, 9 дүүрэг бүрээс 15 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын идэвхтний баг хамрагдаж, халдварт өвчний дэгдэлтийн үед тандалт, судалгаа хийх, ард иргэдэд халдварын эрсдэлийг бууруулах, өөрийгөө хамгаалах тухай зөв мэдээ, мэдээлэл хүргэх, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр бэлтгэгдэж байна.
Эдгээр бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд нь цаашид орон нутагтаа эрүүл ахуйн зөв хэвшлийг сурталчлах чиглэлээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл